ХСҮТ бүх ажилчдадаа 3 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХСҮТ бүх ажилчдадаа 3 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо

/2022.09.02/ Өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн эмнэлгүүд ЭМД-аас гүйцэтгэлээрээ санхүүжих болсон билээ.

Тэгвэл, Хавдар судлалын үндэсний төв үүний хүрээнд ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэхэд шат дараалсан ахицуудыг гаргасан байна. Тухайлбал, уг төв ажилчдадаа ажлын үр дүн, гүйцэтгэлд суурилсан урамшуулалт цалинг эхний хагас жилээр тооцон өнгөрсөн долоодугаар сард олгожээ. Мөн жил бүрийн наймдугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон зарласны дагуу бүх ажилчдадаа албан тушаал үл харгалзан хүн бүрд 3 сая төгрөгийн урамшуулал олгосон байна.

Үүнээс гадна тус төвд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй хөгжлийн бэрхшээлтэй ажилтан тус бүрд 670,900 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийг дэмжих багц бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлжээ.

Тайланд улстай “Худалдааны хамтарсан хороо“ байгуулна
Тайланд улстай “Худалдааны хамтарсан хороо“ байгуулна
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.