Зуунмод хотод БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдах ДЦС-ын шавыг тавьлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зуунмод хотод БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдах ДЦС-ын шавыг тавьлаа

May be an image of 12 people and people standing

/2022.08.29/: БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн хүрээнд Төв аймгийн Зуунмод хотод баригдах дулааны станцын шав тавих нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.

Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Батжаргал, эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай болон бусад албаны хүмүүс оролцлоо.

May be an image of 1 person, standing and text

Дэд сайд М.Баярмагнай ёслолын арга хэмжээг нээж “Шинэ дулааны станц ашиглалтад орсноор Төв аймгийн Зуунмод хотын 118 аж ахуйн нэгж, 70 төсөвт байгууллага, 421 нийтийн болон амины орон сууц дулааны эрчим хүч болон хэрэгцээний халуун усаар хангагдана. Шинэ технологийн зуух нь хамгийн бага илчлэгтэй нүүрсийг ч бүрэн шатаах ашигт үйлийн коэффициент 85-90 хувийн өндөртэй тул нүүрсний хэрэглээг 40 гаруй хувь, үнсний гаралтыг 25 хувь хүртэл бууруулах юм. Энэхүү станцаас ялгарах утаанд илүү нарийн шаардлага бүхий БНСУ-ын агаарын чанарын стандартыг мөрдөнө. Тухайлбал, одоо ажиллаж байгаа дулааны станцуудын дундажтай харьцуулахад утаанд агуулагдах хүхрийг 80 хувь, азотыг 75 хувь, тоосонцорыг 99 хувь, нүүрсхүчлийн хийг 50 гаруй хувиар тус тус бууруулна” гэлээ.

Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын “Экспорт-Импорт” банк хооронд байгуулсан зээлийн гэрээний хэрэгжилтийн хүрээнд төслийн зөвлөхөөр БНСУ-ын ”KDHEC-KDHC-GEI”, Хэнтий, Сүхбаатар, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр, Төв, Дундговь аймгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани шалгаран ажиллаж байгаа бөгөөд төслийн барилга угсралтын ажил 26 сар үргэлжилж, төслийг 2024 оны халаалтын улиралд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн.

May be an image of 7 people, people standing and outdoors

Төслийн хүрээнд Төв аймгийн төвд автомат удирдлагын систем бүхий хүрээлэн буй орчинд бохирдол багатай 30 Гкал/цаг хүчин чадалтай нүүрсээр ажилладаг дулааны станц, 8,6 км урт дулаан дамжуулах шугам сүлжээ, 9 дулаан дамжуулах төв бүхий төвлөрсөн дулаан хангамжийн систем бий болох юм.

Аймгийн төв иж бүрэн төвлөрсөн дулаан хангамжийн системтэй болсноор иргэдийн амьдрал, нийгэм эдийн засагт дараах эерэг нөлөөг үзүүлнэ. Үүнд:

  • Хэрэглэгчид жилийн турш найдвартай халаалт, хэрэгцээний халуун усаар хангагдана.
  • Аймгийн төвийн агаарын чанар сайжирч, амьсгалын замын өвчлөл буурна.
  • Ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангасан 100 гаруй ажлын байр шинээр бий болно.
  • Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэж, бүс нутгийн хөгжилд эергээр нөлөөлөх зэрэг ач холбогдолтой юм.

Эх сурвалж: ЭХЯ

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад БНСУ-тай хамтран ажиллана
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад БНСУ-тай хамтран ажиллана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.