“Алтан элс-элсний баяр 2022” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Алтан элс-элсний баяр 2022” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

May be an image of monument and outdoors

/2022.08.29/: Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг тус арга хэмжээ нь наймдугаар сарын 19-21 өдрүүдэд Өмнөговь аймгийн Сэврэй суманд зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн элсний баярт дотоодын аялагч амрагчид 5500 орчим, гадаадын жуулчид 104, нийт 1100 автомашин цугларсан өргөн дэлгэр арга хэмжээ боллоо.

May be an image of 11 people, people playing voleyball and beach

Тус өдрүүдэд орон нутгийн үйлчилгээ эрхлэгчид буюу гэр буудал 13, жуулчны бааз 4, худалдаа үйлчилгээ эрхлэгч 20 орчим иргэн, аж ахуйн нэгж иргэдэд үйлчилгээ үзүүлж, 420 гаруй сая төгрөгийн орлого оллоо.

Зөвхөн тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамжийн төлбөрт өдөрт 5.0 сая төгрөг төлөгдсөн байна.

Элсний баярын арга хэмжээний хүрээнд Элсний волейбол, Холын зайн гүйлт, Авто машин мотоциклын уралдаан, элсний оргил булаалдах тэмцээн, Sand art and DJ night, яруу найргийн тэмцээн, элсний сүмо, элсний олс таталт зэрэг тэмцээн уралдааны контэнтүүд төлөвлөгдсөн нь үзэгч, аялагчдад маш сонирхолтой, оролцоог нь хангах боломжтой байснаараа онцлог байлаа.

May be an image of 3 people, dirt bike, motorcycle and outdoors

Байгаль орчин, аялал жуулчлалын яам-аас ирэх жилээс эхлэн 21 аймгийн онцлох эвэнт арга хэмжээг улирлын хамаарлыг бууруулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд бодлогоор дэмжин ажиллана.

May be an image of 11 people and beach

May be an image of 8 people and outdoors

Эх сурвалж: БОАЖЯ

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 21 хоногийн нөөцтэй байна
Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 21 хоногийн нөөцтэй байна
 
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.