Шинээр батлагдсан хуулиудын хэрэгжилтэд анхаарах асуудлын талаар мэдээлэл солилцлоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинээр батлагдсан хуулиудын хэрэгжилтэд анхаарах асуудлын талаар мэдээлэл солилцлоо

/2022.08.26/: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил харилцаа холбооны яамтай хамтран шинээр батлагдсан хуулиудын хэрэгжилтэд анхаарах асуудлын талаар мэдээлэл солилцох сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулиудын танилцуулга, хэрэгжилтэд анхаарах асуудал” сэдвээр ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ж.Амгалан, ЦХХХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга Х.Сүрэнхорол нар мэдээлэл өгч, харилцан санал солилцов.

Сургалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 50 гаруй албан хаагчид хамрагдлаа.

Эх сурвалж: УУХҮЯ

Сингапур улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Сингапур улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.