Сингапур улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сингапур улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

/2022.08.26/: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсад өнгөрөгч 07 дугаар сард албан ёсны айлчлал амжилттай хийсэн.

Энэхүү айлчлалын хүрээнд яригдсан асуудлуудын дагуу Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийн баг Монгол Улсад ажиллаж байна. Сангийн сайд Б.Жавхлан, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат нар 2022 оны наймдугаар сарын 23-ны өдөр Сингапурын Хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Конг Вай Маныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, туршлага солилцох талаар ярилцав. Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсын хооронд 1970 оны зургаадугаар сарын 11-нд дипломат харилцаа тогтоосон.

Сингапурын Техник хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсаас жил бүр дунджаар 90 орчим төрийн албан хаагчид Төрийн удирдлага, Засаглалын ил тод байдал, Хот төлөвлөлт зэрэг богино хугацааны сургалтад хамрагдаж байна.

Эх сурвалж: Сангийн яам

Циркийн хойд уулзвараас Нарны зам хүртэл замыг маргааш оройноос хаана
Циркийн хойд уулзвараас Нарны зам хүртэл замыг маргааш оройноос хаана
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.