/2022.08.25/: Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2022 оны долоодугаар сарын 20-ны өдрөөс наймдугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн Үенч, Булган, Мөст сумын Шар нуруу-Харгайт, Их улаан даваа-Бураатын өр голомтын 9 дүүргийн 80127 га талбайд тарваган тахлын гүнзгийрэл шинжилгээг хийж гүйцэтгэжээ.
Лабораторийн шинжилгээнд олзворлон шинжилсэн 180, монгол тарваганы үхдэл 6, монгол тарваганы зэм 1, урт сүүлт зурамны үхдэл 1, гадны шимэгч 174, ноохой 2 нийт 365 сорьц хамруулан шинжлэхэд Үенч сумын Харгайтаас олзворлосон монгол тарваганы үхдэлээс тарваган тахал өвчний өсгөвөр илэрсэн байна.
Эх сурвалж: ЗӨСҮТ