Хууль бусаар алт олборлож байсан 360 гаруй иргэнийг албадан буулгажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хууль бусаар алт олборлож байсан 360 гаруй иргэнийг албадан буулгажээ

/2022.08.25/: Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, хот байгуулалтын газрын хамтарсан ажлын хэсэг энэ сарын 18-ны өдөр Ерөө сумын Толгойтын даваа гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар гар аргаар ухаж эвдрэлд оруулсан, дунджаар 4.5-11 м гүнтэй 206 ширхэг шруп (нүх) ухсан, нийт 1.42 га талбай олборлолтод өртөж эвдэрсэн нь тогтоогдсон. Ажлын хэсгээс хууль бусаар ашигт малтмалыг гар аргаар олборлож байсан 360 гаруй иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө өгч, уулнаас албадан буулгаж, тухайн газарт хамгаалалтын бүс тогтоон, эвдэрсэн 1.42 га газарт нөхөн сэргээлт хийлгэхээр боллоо.

Шалгалтын явцад бүртгэгдсэн гэмт хэргийн шинжтэй найман гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Эх сурвалж: МХЕГ

“Парламентын боловсрол- Залуу багш” сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ
“Парламентын боловсрол- Залуу багш” сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.