/2022.08.25/: Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга болон БОАЖЯ-ны албаны төлөөлөл “Дэ Нэйче Консерванси” олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Женнифер Моррис тэргүүтэй албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Тус олон улсын байгууллага нь манай орны говь, хээрийн экологийн бүс нутгийн үнэлгээ болон хамгаалах шаардлагатай газар нутгийг тогтоох судалгаа хийх, тусгай хамгаалалтад авахад шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх зэрэгт оруулж буй хувь нэмрээ оруулж ирсэн юм. Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх чиглэлээр санал солилцоод, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд,
“Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр”-ийг Монгол Улсад хэрэгжүүлэх юм. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр манай улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн болон Биологийн олон янз байдлын конвенцын хүрээнд Монгол Улсын хүлээсэн үүргүүд, Тогтвортой хөгжлийн зорилтуудаа биелүүлэхэд туслах зорилготой төдийгүй хөтөлбөрийг “Дэ Нэйче Консерванси”, Дэлхийн байгаль хамгаалах сан, “PEW Charity”, “ZomaLab” нарын хамтарсан “Enduring Earth Partnership”-н хүрээнд манай улсад хэрэгжүүлэх юм.
Эх сурвалж: БОАЖЯ