Ч.Отгочулуу: Эдийн засаг агшсан хэвээр байгаа, сүүлийн хагас жилд байдал хүндэрнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Отгочулуу: Эдийн засаг агшсан хэвээр байгаа, сүүлийн хагас жилд байдал хүндэрнэ

/2022.08.25/ Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын дэд дарга Ч.Отгочулуу:

-Сүүлийн үед Засгийн газраас ядуурал, инфляц, ажилгүйдэл буурч байна гэсэн мэдээллийг их өгөх боллоо. Гэхдээ бодит байдал дээр энэ үнэн биш гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Манай эдийн засаг агшсан хэвээр байгаа. Сая эхний хагас жилээр ялимгүй өсөлт гарсан байна. Энэ хоёр эх үүсвэртэй. Эхнийх нь төл бойжиж мал өссөн. Хоёрдугаарт, худалдаа худалдаа өссөнтэй холбоотой гэж байна. Шалтгаан нь зарагдаж буй бараа бүтээгдэхүүний тоо буурч, үнэ өссөнтэй холбоотой. Түүнчлэн иргэдийн татвар төлөлт нэмэгдсэн байна. Тиймээс эдийн засаг өсөлттэй байна гэдэг худал хуурмаг зүйл шүү. Харин яг манай эдийн засгийг авч явж, ажлын байр бий болгодог уул уурхай, тээвэр, аж үйлдвэрийн салбарт 30-40 хувийн уналт үзүүлсэн байна. Энэ бол их ноцтой үзүүлэлт. Түүнчлэн банкнууд зээлээ зогсоосон байна. Тиймээс сүүлийн хагас жилд эдийн засаг нэлээд хүндэрнэ гэлээ.

Коби Брайнтын эхнэрт 16 сая долларын нөхөн төлбөр олгоно
Коби Брайнтын эхнэрт 16 сая долларын нөхөн төлбөр олгоно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.