Коби Брайнтын эхнэрт 16 сая долларын нөхөн төлбөр олгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коби Брайнтын эхнэрт 16 сая долларын нөхөн төлбөр олгоно

Vanessa Bryant at Los Angeles federal court. Photo: August 2022

/2022.08.25/: 2020 онд АНУ-ын сагсан бөмбөгийн од охиныхоо хамтаар амиа алдсан нисдэг тэрэгний ослын зургийг олон нийтэд дэлгэсний улмаас түүний бэлэвсэн эхнэрт 16 сая долларын нөхөн төлбөрийг олгосон байна.

40 настай Ванесса Брайнт Лос-Анжелес мужийн шериф болон гал сөнөөгчид ослын зургийг олон нийтийн сүлжээнд тавьсан байгааг хараад цочролд орсон тухайгаа ярьжээ.

Холбооны тангарагтны шүүхээс тухайн мужийг хатагтай Брайнтад сэтгэл санааны дарамт учруулсны төлөө нэхэмжилсэн мөнгийг төлөх ёстой гэжээ.

Мөн хамтран нэхэмжлэгч Кристофер Честерт 15 сая доллар төлхөөр болжээ.

Хатагтай Брайнтын нөхөр 41 настай Коби Брайант, охин 13 настай Жианна болон гэр бүлийн зургаан найзын хамтаар 2020 оны нэгдүгээр сард Калифорнид нисдэг тэрэгтэй осолдож нас барсан юм. Честер эхнэр Сара, охин Пэйтон хоёроо уг ослоор алджээ.

Өнгөрсөн 11 дүгээр сард тус муж ослоор хамаатан садангаа алдсан хоёр гэр бүлд сэтгэл санааны дарамт учруулсны төлөө 2.5 сая доллар төлөхийг зөвшөөрсөн боловч хатагтай Брайнт үүнийг хүлээн авахаас татгалзсан юм.

Тэрээр нэхэмжлэлийг ослоор эхнэр, охин хоёроо алдсан Крис Честертэй хамт гаргасан байна.

Хатагтай Брайнт өнгөрсөн долоо хоногт гэрчийн тавцан дээр уйлж байхдаа LA Times сонинд гарсан нийтлэлийг уншиж байхдаа хүүхдүүдтэйгээ гэртээ байсан тухайгаа дурсав.

"Би гэрээсээ гараад охиддоо харуулахгүйн тулд байшингийнхаа хажуу руу гүйсэн. Би хамаг чадлаараа хашгирахыг хүссэн" гэж тэр хэлэв.

Хатагтай Брайнт "эдгээр зургууд олон нийтийн сүлжээнд гарч ирэхээс өдөр бүр айж амьдарч байна. Би эдгээр гэрэл зургуудыг хэзээ ч харахыг хүсэхгүй байна. Нөхөр охин хоёроо өмнө нь байснаар нь дурсмаар байна” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: BBC

Ч.Өнөрбаяр: Эрх баригчид хууль зөрчиж бүлгийн дарга томилж, АН-аар тоглож байна
Ч.Өнөрбаяр: Эрх баригчид хууль зөрчиж бүлгийн дарга томилж, АН-аар тоглож байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.