/2022.08.25/ Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:
-УИХ бүлгийн даргыг сонгохтой холбоотой хууль баталсан. Энэ хуульд бүлгийн нийт гишүүдийн олонхоор бүлгийн даргыг сонгоно гэж заасан байдаг. Гэтэл өчигдөр 6 гишүүн оролцож бүлгийн даргаа сонгосон гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар баталгаажууллаа. Эрх баригч нар ийм байдлаар АН-аар тоглож, Монгол Улс дахь хууль дээдлэх зарчмаар тоглож байна. Г.Занданшатар дарга аа таны өмнөөс би үнэхээр нүүр улайлаа. Хууль зөрчиж гаргаж ирсэн тоглоомын бүлгийн даргадаа амжилт хүсэж, ичихгүй Үндсэн хуулийг дээдэлж ажиллаарай гэж захиас сургаал айлдаж чадав аа.
АН-ын бүлэг Үндсэн хуулийн төслийг дэмжиж байгаа гэдгийг харуулах хэрэгтэй байгаа учраас зориудаар тоглоомын бүлэг бий болгож, санал гаргуулах гэж байна. Тэр дүрд хамгийн сайн тоглож чадах хүн бол О.Цогтгэрэл гэж үзэн сонгосон юм байна л даа гэв.