Teach for All хөтөлбөрийн 16 залуу багш ажиллахад бэлэн болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Teach for All хөтөлбөрийн 16 залуу багш ажиллахад бэлэн болжээ

May be an image of 12 people, people sitting, people standing and indoor

/2022.8.25/: Дэлхийн 61 улсад хэрэгжиж буй Teach for All хөтөлбөр энэ жилээс Монгол Улсад хэрэгжиж байгаа билээ.

Хөтөлбөрийн зорилго нь орон нутаг болон нийслэлийн алслагдсан дүүргүүд, ачаалал их ерөнхий боловсролын сургуулиудад залуус өөрийн хүслээр багшилж боловсролын салбар дахь тэгш бус байдлыг бууруулах үйлсэд гар бие оролцох явдал юм.

Ингэхдээ багш мэргэжлээс үл хамаарч хөтөлбөрт хамрагдаж багшийн мэргэжлээр хөрвөх сургалтад хамрагдан хоёр жилийн хугацаанд багшаар ажилладаг.

Энэ жил тус хөтөлбөрт 100 гаруй залуус бүртгүүлж тодорхой шалгуураар 16 залуу шалгарсан ба багш авах хүсэлтээ илэрхийлсэн Баянхонгор, Дорнод, Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад ажиллахад бэлэн болоод байна. Эдгээр залуу энэ зун МУБИС-тай хамтран багшлах арга зүй, сэтгэл зүй, манлайлал, хувь хүний хөгжил зэрэг мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх зуны эрчимжүүлсэн сургалтад хамрагдсан (Үргэлжлүүлэн ажиллангаа давхар суралцана).

2022-2023 оны хичээлийн жилд зөвхөн орон нутагт гэхэд мянга орчим багш дутагдалтай байгаа бөгөөд 2030 он гэхэд 30 гаруй мянган багшийн дутагдалд орох тооцоолол бий.

May be an image of 2 people and people standing

Засгийн газар хот хөдөөгийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжүүлж байна. Орон нутаг, нийслэлийн алслагдсан дүүргийн хөгжлийн гол үндэс нь чанар хүртээмжтэй боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ. Тиймээс ч өөрсдийн хүсэл зоригоор орон нутгийг зорьж буй залуустай Хотын дарга Долгорсүрэнгийн Сумъяабазар уулзаж тэдэнд зайлшгүй шаардлагатай нөүтбүүк бэлэглэсэн байна.

Хотын дарга Д.Сумъяабазар Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Цаашид Teach for Mongolia хөтөлбөрийн хүрээнд орон нутаг, хотын алслагдсан дүүргүүдэд багш илгээх хөтөлбөрт зуу зуун залуусыг илгээхээр Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, МУБИС-тай нягт хамтран ажиллаж байна.

Монголын залуучуудын өдөр тохиож байна
Монголын залуучуудын өдөр тохиож байна
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.