Монголын залуучуудын өдөр тохиож байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын залуучуудын өдөр тохиож байна

/2022.08.25/: Жил бүрийн 8 дугаар сарын 25 бол Монголын Залуучуудын өдөр тохиодог. 1921 оны энэ өдөр Монголын залуучуудын байгууллага “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэй байгуулагдсанаас улбаалан манай улс энэ өдрийг “Залуучуудын өдөр” хэмээн “Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-аар 2003 онд хуульчлан тэмдэглэх болсон.

Нэрт зохиолч Д.Нацагдорж тус байгууллагын анхны дарга байсан бөгөөд энэ өдөр Монголын залуучуудын хөдөлгөөн үүссэн төдийгүй тэд үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж, дуу хоолойгоо албан ёсоор нэгтгэсэн түүхэн тэмдэглэлт өдөр юм.

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 2022 оны Олон улсын залуучуудын өдөрт “Үе хоорондын эв санааны нэгдэл: Бүх насныханд ээлтэй ертөнцийг бий болгох нь” уриаг дэвшүүлсэн байна.

ЗАЛУУЧУУДДАА БАЯРЫН МЭНД

Б.Жавхлан: “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь Монгол Улсын өмч болгох ажил урагшилж байна
Б.Жавхлан: “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь Монгол Улсын өмч болгох ажил урагшилж байна
 
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөг баталлаа
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.