/2022.08.24/: Глоб Интернэшнл төвөөс "Мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба иргэний чөлөөт орон зай" хэвлэлийн хурлыг 2022 оны 8 сарын 25-ны өдөр 10:30 цагт "Монгол Ньюс" мэдээллийн төвд зохион байгуулна.
Хурлын үеэр дараах гурван сэдвийг онцолно.
- Доромжлох заалтыг Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулах шаардлагагүй үндэслэлүүд
- Иргэний чөлөөт орон зай хумигдах эрсдэлт хуулиуд
- Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн (НМИТБТХ) хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний танилцуулга Глоб Интернэшнл төвөөс НМИТБТХ 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан тус хуулийн талаарх иргэдийн болон хууль хэрэгжүүлэгч төрийн албан хаагчдын мэдлэг ойлголтыг тандах зорилгоор мониторинг хийсэн бөгөөд эхний шатны үр дүнг энэхүү хэвлэлийн хурлаар танилцуулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 88054340 утсаар лавлана уу.
ГИТ-ийн мэдээлэл харилцааны ажилтан Н.Зулзаяа