С.Энхболд: Илэрч байгаа нийт өвчлөлийн 44,6 хувийг хоол боловсруулах тогтолцооны өвчин эзэлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд: Илэрч байгаа нийт өвчлөлийн 44,6 хувийг хоол боловсруулах тогтолцооны өвчин эзэлж байна

/2022.08.24/: Эрүүл мэндийн сайд С.Энхболд улсын хэмжээнд тавдугаар сарын 1-нээс эхлэн орон даяар зохион байгуулж буй эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн эхний гурван сарын дүн мэдээг танилцууллаа.

Тэрбээр "2022 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж буй Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг улс орон даяар амжилттай үргэлжилж байна. 2022 оны наймдугаар сарын 18-ны өдрийн байдлаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд улсын хэмжээнд 272,434 хүн хамрагдсанаас 121,743 буюу 44.6 хувь нь эрэгтэйчүүд, 150691 буюу 55.3 хувь нь эмэгтэйчүүд байна. Үүний 51,4 хувь нь нийслэлийн иргэд байна.

Нийслэлд Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг, аймгуудаас Төв, Хөвсгөл, Дархан-Уул аймгууд үзлэгийг идэвхитэй зохион байгуулж хамрагдалт өндөр байна. Үзлэгт хамрагдсан иргэдийн 136.241 иргэнд давхардсан тоогоор өвчлөл бүртгэгдлээ. Иргэдийн дунд:

  • Хоол боловсруулах тогтолцооны эмгэг 66.4 хувь
  • Дотоод шүүрэл, шээс бэлгийн зам болон амьсгалын замын эмгэгүүд удаах байрыг эзэлж байна.

Нийт үзлэгт хамрагдсан иргэдээс хортой болон хоргүй хавдрын 844 сэжигтэй тохиолдол илэрснээс 240 нь нарийн мэргэжлийн эмнэлэгт хандаж, эсийн шинжилгээ хийлгэх шаардлагатай. Үүнээс 201 шинжилгээ хортой хавдар байх магадлалтай байгаа бөгөөд лавлагаа шатлалын оношилгоонд шилжсэн байна.

272.4 мянган иргэний 170 мянга гаруй нь 0-17 насны хүүхэд бөгөөд хүүхдүүдийн дунд амны хөндийн эмгэг, шүд цоорох, шүдний гаж хөгжил хамгийн өндөр байгаа тул тандалт судалгаа болон өвчлөлийг бууруулах төлөвлөлтийн ажлууд давхар хийгдэж байна.

Төр болон хувийн хэвшлийн 118 эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж байна.

2021-2022 онуудад Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар 20 аймгийн нэгдсэн эмнэлгийг түшиглэн тус бүрт 1.8 тэрбумын өртөг бүхий олон улсын стандартад нийцсэн иж бүрэн тоноглогдсон 20 кабинеттэй Эрүүл мэндийн дэмжих төвийг байгуулсан. Орон нутгийн иргэд аймгийнхаа нэгдсэн эмнэлэгийн эрүүл мэндийг дэмжих төвд урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг, оношилгоондоо хамрагдаж байна.

Эх сурвалж: ЭМЯ

“Занданшатар дарга аа, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд та гурав одоо ЗАВСАРЛАГА АВЧИХ, гуйж байна“
“Занданшатар дарга аа, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд та гурав одоо ЗАВСАРЛАГА АВЧИХ, гуйж байна“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.