“Занданшатар дарга аа, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд та гурав одоо ЗАВСАРЛАГА АВЧИХ, гуйж байна“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Занданшатар дарга аа, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд та гурав одоо ЗАВСАРЛАГА АВЧИХ, гуйж байна“

/2022.08.24 / Чуулганы хуралдаанаар ҮХЦ-ийн тогтоолтой холбоотойгоор УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар хэлэлцэж байна.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байгаа юм.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Энэ хэрэг захиалгатай юм биш үү. Та нар захиалагчийг нь олох ёстой юм биш үү. Энэ монголын төрд маш том хар толбо болно. ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргасан. Та нар захиалаагүй юм бол ҮХЦ-ийн 9 гишүүнийг дуудаж авчирч огцруулах ёстой. Бид ингэж улс орон, ардчилал, тусгаар тогтнолоо хамгаалах ёстой.

Надад нэг хүсэлт байна Г.Занданшатар дарга аа. Нэгдүгээрт та, хоёрдугаарт Ерөнхийлөгч, гуравдугаарт Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, та нар одоо завсарлага авчих. Би та нараас үнэхээр гуйж байна. Үүнийг кнофдож, шийдэж байгаа дүр үзүүлж явах нь Монгол Улсын тусгаар тогтнолд асар их хор хөнөөлтэй. Юу ч болж мэднэ. Гуйж байна, та нар завсарлага авчих л даа.

Миний санал бол ҮХЦ-ийн гишүүдийг огцруулмаар байна. Хэдүүлээ одоо больё гэлээ.

Гурван байршилд явган хүний замын засвар, шинэчлэл дууслаа
Гурван байршилд явган хүний замын засвар, шинэчлэл дууслаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.