Өнөөдөр хаана, юу болох вэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр хаана, юу болох вэ

/2022.08.24/: Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

9.00: “АСЕМ хуралдай”-д “Монголын улс төрийн форум” болно.

10.00: “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумаас Засгийн газрын хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлнэ.

11.00: “Их хуралдай”-д илтгэл хэлэлцүүлсэн оюутнууд Японы залуус Монголын талаар, манай улсын залуус Японы тухай ямар ойлголттой байдгийг судалсан тухайгаа мэдээлнэ.

11.40: “Шонхор тауэр”-т УИХ дахь АН-ын бүлгийн даргыг томилох тухай хууль бус үйлдэл гарсан талаар АН-аас мэдээлнэ.

12.00: Монголын тариаланчдын үндэсний холбооноос буудай тариалахад шаардлагатай орцын үнэ 100-150 хувиар нэмэгдсэнтэй холбоотойгоор тариаланчид тонн буудайн үнийг 1.2 сая төгрөг болгон өсгөхөөс өөр аргагүйд хүрсэн талаар мэдээлнэ.

15.00: ГХЯ-нд Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департаментын XV зөвлөлдөх уулзалт болон анхдугаар стратегийн яриа хэлэлцээ болно.

15.00: Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Олон улсын Түрэг академиас Археологийн хүрээлэнгийн хамтын ажиллагаа, Дундад зууны үеийн археологийн судалгааны зарим үр дүнгийн талаар мэдээлнэ.

Монгол цэрэг Гиннест бүртгэгдлээ
Монгол цэрэг Гиннест бүртгэгдлээ
 
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.