/2022.08.24/: Зэвсэгт хүчний 327-р цэргийн ангийн ахлагч Соёл-Эрдэнэ овогтой Батцэнгэл зэвсэгт хүчний 101 жилийн ойгоор 1101 удаа эргэж байсан бол өнгөрсөн зургаадугаар сарын 30-ны өдөр 1111 удаа өндөр турник дээр тасралтгүй эргэж дэлхийн гиннесийн рекордыг эвдсэн.
Өндөр турник дээр эргэх уг төрөлд дэлхийн дээд амжилтыг Армени улсын тамирчин 1001 удаа тасралтгүй эргэж тогтоосон байдаг бол ийнхүү Монгол цэрэг 1111 удаа эргэж шинэ рекорд тогтоолоо.
Эх сурвалж: БХЯ