Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэжээ
Шуурхай мэдээ
 

Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэжээ

/2024.11.25/

ямааны годрон өвчин гарсныг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулсан. Энэ хүрээнд ямааны годрон өвчний халдварын голомтыг устгах зайлшгүй шаардлагаар нийт 91 малчин, мал бүхий иргэний зориудаар устгасан 14.252 ямааны нөхөн төлбөрт шаардагдах 2 тэрбум 820 сая 590 мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.

Текст: Малын гоц халдварт өвчин оношлогдсон малчин өрхүүдийн мал хашаа хороо, хэвтэр бууцыг халваргүйтгэх, учирж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, малын халдварт өвчний тархалтыг зогсоох зорилгоор аймгийн Мал эмнэлгийн газрын даргын тушаал болон халдварт өвчний үед ажиллах ажлын удирдамжийн дагуу малын өвчин гарсан өрхүүдийн хашаа, хэвтэр бууц, малын угаалган халдваргүйжүүлэлтэд хамруулж 91 малчин өрхийн 14.252 ямааг устгалд оруулсан бол эдгээр өрхөд Засгийн газраас нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэжээ.

Түүнчлэн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрээр хилийн бүсээр 2018, 2021 онд малын гоц халдварт бог малын мялзан, 2020 онд мал, амьтны гоц халдварт шүлхий, 2024 онд малын гоц халдварт ямааны годрон өвчин тус тус оношлогдсон нь тус бүс нутагт анхаарах шаардлагатайг харуулж байгаа бөгөөд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг Шадар сайд онцолж байна.

Цаашид ямааны годрон өвчний нууц хугацаа 45 буюу түүнээс дээш хоног байж болзошгүй байгаа учир тооцоолсон халдварын хүүрээнээс даван гарч олон аймаг сумдад тархах эрсдэл учирсан үед вакцинжуулах бодлого хэрэгжүүлэх боломж бүрдүүлэх зорилгоор Биокомбинат үйлдвэрлэж байсан вакцины омгийг сэргээх, үйлдвэрлэлийн бэлэн байдлыг хангахад анхаарч ажиллаж байна.Мөн малгүй болсон иргэдийг малжуулах тухай асуудалд онцгой анхаарч ажиллахыг Монгол Улсын шадар сайдын зүгээс аймаг сумдын засаг дарга нарт үүрэг болгосон байна.

Монголбанкны эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
Монголбанкны эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
 
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.