ВИДЕО: Их хэмжээний хуурамч еврог арилжааны банкны салбарт солиулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВИДЕО: Их хэмжээний хуурамч еврог арилжааны банкны салбарт солиулжээ

Rivers, birds, culture: ECB selects motifs for new euro banknotes | Euronews

/2024.04.29/: Хуурамч валютыг манай улсын хилээр нэвтрүүлж их хэмжээний хохирол учруулах гэж байсныг таслан зогсоолоо.

Гадаад улсын иргэдтэй хамтран валют хуурамчаар бэлтгэх, ашиглах гэж оролдсон иргэн Д-г цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Урьдчилсан байдлаар 170 мянга орчим евро буюу монгол мөнгөөр 600 орчим сая төгрөгийн хуурамч валютыг энэ оны гуравдугаар сард манай улсын хилээр нэвтрүүлжээ. Үүнийхээ дараа нийслэлд үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкны гурван салбарт хуурамч еврог солиулж мөнгөн дэвсгэрт болгох ажлыг зохион байгуулсан байна.

Энэ хэрэгт одоогийн байдлаар гадаад улсын 3, манай улсын 5-6 иргэн шалгагдаж байгаа аж.

Хуурамч дэвсгэртүүдийг мөнгө тоологч машинд хийхэд ямар нэгэн гацалт, алдаа заахгүй, энгийн хүний нүдээр ялгагдахааргүй жинхэнэ мэт хийцлэлтэй байсныг мэргэжилтнүүд онцолж байна.

УНТЭ, УХТЭ, УГТЭ-ийн эмч нарын баг хөдөө орон нутагт эрт илрүүлгийг зохион байгуулж байна
УНТЭ, УХТЭ, УГТЭ-ийн эмч нарын баг хөдөө орон нутагт эрт илрүүлгийг зохион байгуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.