/2024.04.29/: ЭМЯ-наас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг оношилгоог хөдөө орон нутгийн иргэд, малчид, тариаланчдад ойртуулах зорилгоор УНТЭ, УХТЭ, УГТЭ-ийн эмч нараар ахлуулсан явуулын багийг ажиллуулж байгаа.
Ховд аймгийн Булган суманд ажиллах үед УГТЭ-ийн 19 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг эрт илрүүлгийг зохион байгуулж байна.
Тус баг 5 хоногийн хугацаанд нийт 400 орчим иргэнийг эрт илрүүлэгт хамруулжээ.
Эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглосон хоёр автомашинтай үзлэг хийж буй баг нэг машиндаа лабораторийн шинжилгээ, дурангийн оношилгоо, эмэгтэйчүүдийн үзлэг хийж буй бол нөгөөд нь рентгенд харах, шүд, чих хамар хоолой, нүд, дотрын эмчийн үзлэгийг хийж байгаа билээ.
Эх сурвалж: ЭМЯ