Аймгууд тогтвортой хөгжлийн төлөө уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, дасан зохицсон орон нутгийн бодлоготой болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аймгууд тогтвортой хөгжлийн төлөө уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, дасан зохицсон орон нутгийн бодлоготой болно

May be an image of 5 people

/2024.04.26/: БОАЖЯ, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Институттэй хамтран Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймгийн ЗДТГ-ын холбогдох газруудын төрийн албан хаагчдыг уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, мэдээллээр хангах, чадавхыг бэхжүүлэх, Байгаль орчинд ээлтэй Тогтвортой хөгжил, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт (ҮТХН)-ыг орон нутагт төлөвлөн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой бүчилсэн сургалтыг 2024 оны дөрөвдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хотод зохион байгууллаа.

Бүсчилсэн сургалтад БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам, Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Институтийн Монгол дахь суурин төлөөлөгч хадагтай П.Аннака, Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн 60 орчим төрийн албан хаагчид оролцжээ.

Энэ удаагийн сургалт бүсийн онцлогтой уялдуулан “Тогтвортой хөгжил”-ийн зорилтын хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаар мэдлэг, ойлголтыг өгч, Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хотуудын хувьд тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж буй асуудлыг шийдэхэд чиглэсэн үйл ажиллагааг ҮТХН-ийн төлөвлөгөөнд тусган боловсруулах талаар авч үзэж байгаа гэдгээрээ онцлог.

Мөн “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” хууль эрх зүйн орчныг олон улсад хэрхэн бүрдүүлсэн талаар мэдээлэл хийж, “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Сургалтын үр дүнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөлтийг боловсруулах арга зүйд суралцаж, орон нутгийн стратеги, төлөвлөгөөтэй болох юм. Ингэснээр Монгол Улсын олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

Эх сурвалж: БОАЖЯ

“Цэргийн насны залуучуудын эрүүл мэнд, сэтгэлзүйн байдалд тулгамдаж буй асуудал“ зөвлөгөөн боллоо
“Цэргийн насны залуучуудын эрүүл мэнд, сэтгэлзүйн байдалд тулгамдаж буй асуудал“ зөвлөгөөн боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.