Засвар хийж байхад нь домкрат нь унаж дарсан ч эсэн мэнд гаргаж чаджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засвар хийж байхад нь домкрат нь унаж дарсан ч эсэн мэнд гаргаж чаджээ

/2024.04.24/: Орхон аймаг, Баян-Өндөр сумын ... дугаар гудамжинд бага оврын автобусны доод эд ангид засвар хийж байсан 1 хүн автомашиндаа дарагдсан тухай дуудлагыг өчигдөр оройн 21:24 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн М 50 настай, эрэгтэй нь “Каунти” загварын автобусанд засвар хийж байхад нь автомашин өргөсөн домкрат нь мултарч автомашиндаа бүсэлхийгээрээ даруулсан байсныг 21:47 цагт эсэн мэнд гаргаж, аймгийн Түргэн тусламжийн тасагт шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Өнөөдөр ялимгүй хур тунадастай, 6-8 хэмийн дулаан байна
Өнөөдөр ялимгүй хур тунадастай, 6-8 хэмийн дулаан байна
 
Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүнг танилцууллаа
Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүнг танилцууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.