/2024.04.23/: “Солонго-Хонх” Солонгос хэлний хөтөч орчуулагчдын холбоо санаачлан Монголын солонгос зах зээлийн аялал жуулчлалын "МОКТА" холбоотой хамтран Байгальд хоггүй аялъя уриалгыг гаргасан байна.
Уг уриалгын хүрээнд "Байгальд хоггүй аялъя" уриалгыг гаргаж Тэрэлж орчмын 12 маршрутын дагуу 40 тонн хог түүх ажлыг зохион байгуулжээ.
Уг аяныг аялал жуулчлал эрхлэгч 60 гаруй байгууллагын 320 хувь хүмүүс, Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газар -ын албан хаагчид, Налайх дүүргийн 6 дугаар хороо хамтран ажиллажээ.
Эх сурвалж: БОАЖЯ