/2024.04.18/: “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын үндэсний хорооны зурав дугаар хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдааны эхэнд Барилга, хот байгуулалтын сайд, “Шинэ Хархорум”-ын Үндэсний хороон дарга Ц.Даваасүрэн тавдугаар хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр тогтсон шинэ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох ажил болон инженер геологийн судалгааны эхний ээлжийн ажлын явцыг эрчимжүүлэх, ирэх онд хэрэгжүүлэх ажлуудын нарийвчилсан төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцлаа.
Үндэсний хороон зурав дугаар хуралдаанаар:
- “Шинэ Хархорум” хотын дулаан, цахилгаан хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээ
- “Шинэ Хархорум” хотын зам тээврийн төлөвлөлтийн хүрээнд хийгдсэн ажлууд болон тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцлээ.
Мөн “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохоор 54 улсын 428 баг хүсэлт ирүүлжээ.
Эх сурвалж: БХБЯ