Индонезид гал туул дэлбэрсний дараа цунамигийн аюулыг зарлалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Индонезид гал туул дэлбэрсний дараа цунамигийн аюулыг зарлалаа

Indonesia's Mount Ruang volcano erupted several times overnight on April 17, 2024 forcing hundreds of people to be evacuated.

/2024.04.18/: Индонезийн эрх баригчид лхагва гарагт алслагдсан арлын галт уул олон удаа дэлбэрсний дараа тосгоны олон зуун оршин суугчдыг нүүлгэн шилжүүллээ.

Хойд Сулавеси мужийн Руанг арал дээрх 725 метрийн өндөртэй галт уул өчигдөр шөнөөс хойш таван удаа дэлбэрч, галт лаав, үнс нурам олон мянган метр өндөрт цацагдсан гэж тус улсын галт уул судлалын агентлаг мэдэгдэв.

Агентлагийн дарга Хендра Гунаван хэлэхдээ, албан тушаалтнууд галт уулын сэрэмжлүүлгийг хамгийн дээд түвшинд хүргэсэн бөгөөд дэлбэрэлтээс болж Руанг уул хэсэгчлэн усанд унаж, цунами үүсгэж болзошгүй байгаа аж.

Mount Ruang spewed hot lava and ash columns into the night sky on April 17, 2024, as seen from Sitaro, North Sulawesi.

"Руан уулын дэлбэрэлтийн хүч улам бүр нэмэгдэж, ойролцоогоор 1.7 километрийн хүрээтэй халуун үүл ялгаруулж байна" гэж тэрээр үндэсний мэдээллийн Антара агентлагт хэлээд, тус бүсэд саяхан болсон газар хөдлөлтийн улмаас энэхүү дэлбэрэлт үүссэн гэв.

Руанг уул нь стратоволкан бөгөөд ихэвчлэн конус хэлбэртэй, наалдамхай лаав үүсдэг тул амархан урсдаггүй гэв.

Өчигдөр болсон дэлбэрэлтийн гайхалтай дүрслэлд саарал үнс нурам тэнгэрт эргэлдэж, гэрэлтсэн лаавын урсгал аянга цахиж байгааг харуулж байна. Зурган дээр тосгоны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байгааг харуулжээ.

Эрх баригчдын мэдээлснээр Руанг аралд 800 орчим оршин суугч амьдардаг бөгөөд тэд хөрш зэргэлдээх Тагуланданг арал руу түр нүүсэн байна. Тагуландангийн хүмүүс улайссан чулуунууд унахаас сэрэмжлэх мөн халуун үүлний өсөлтийг ажиглах хэрэгтэй гэж албаныхан анхааруулав.

Одоогоор хүний амь нас хохирсон талаар мэдээлэл гараагүй байна.

Эх сурвалж: CNN

“С” төрлийн зорчих зөвшөөрлийг худалдан борлуулдаг гэх мэдээлэл “ЭТТ” ХК-д хамааралгүй
“С” төрлийн зорчих зөвшөөрлийг худалдан борлуулдаг гэх мэдээлэл “ЭТТ” ХК-д хамааралгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.