Согтуурсан үедээ явган гарч сураггүй болсон иргэний цогцсыг олжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуурсан үедээ явган гарч сураггүй болсон иргэний цогцсыг олжээ

/2024.03.22/: Дорнод аймаг, Матад сумын “Тархитын хошуу” гэдэг газар гуравдугаар сарын 15-ны өдрийн 19:00 цагийн орчим иргэн Ц нь малчин Д-ийн гэрээс согтуугаар явган гарч яваад сураггүй болсон тухай дуудлага гуравдугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид Матад сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид хамтран Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат иргэн Ц 48 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг гуравдугаар сарын 21-ний өдрийн 07:00 цагаас үргэлжлүүлэн зохион байгуулж, мөн өдрийн 10:50 цагт гарч явсан гэх айлын гэрээс баруун хойд зүгт 6 км газраас цогцсыг нь олж, Матад сумын Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Ө.Саранхүүгээр ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

БНСУ-ын Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо-той уулзлаа
БНСУ-ын Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо-той уулзлаа
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.