Нийт нутгийн 80 орчим хувьд цасан бүрхүүлтэй, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийт нутгийн 80 орчим хувьд цасан бүрхүүлтэй, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна

/2024.03.04/: Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр хоёрдугаар сарын 29-ний байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд цастай байна.

Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-43 см, хунгарлаж шуурсан газартаа 80 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан, бусад нутагт 1-9 см цастай.

Энэ арав хоногт агаарын температур нийт нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-12.0 градусаар хүйтэн, хур тунадас 80 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс бага, 20 гаруй хувьд дунджаас ахиу байлаа.

Эх сурвалж: ЦУОШГ

АНУ, ОХУ-ын хамтарсан баг сансарт 6 сар ажиллахаар хөөрлөө
АНУ, ОХУ-ын хамтарсан баг сансарт 6 сар ажиллахаар хөөрлөө
 
Орон сууцны залилантай холбоотой гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх үүрэг өглөө
Орон сууцны залилантай холбоотой гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх үүрэг өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.