/2024.03.04/: АНУ-ын гурван сансрын нисгэгч, Оросын нэг сансрын нисэгчтэй баг бүхий SpaceX пуужин Флорида мужаас Олон улсын сансрын станц (ОУСС) руу хөөрчээ.
Тэд зургаан сарын хугацаанд үүрэг гүйцэтгэх бөгөөд Украины дайныг үл харгалзан АНУ, Орос хоёр нягт хамтран ажиллаж байгаа цөөхөн салбаруудын нэг бол сансрын салбар юм.
Тэдний судалгаанд дэлхий дээр боломжгүй, таталцлын бага орчинд доройтсон өвчнийг судлах, хүний эрхтнүүдийн хиймэл хуулбарыг ургуулах зэрэг туршилтууд багтаж байгаа юм.
Багийнхан Флорида дахь Кеннедигийн сансрын төвөөс орон нутгийн цагаар 22:53 (Даваа гарагийн 03:53) цагт хөөрчээ.
Олон улсын сансрын станц нь дэлхийн янз бүрийн засгийн газруудын олон улсын хамтын ажиллагааны ховор салбар бөгөөд Канад, Европ, Япон, АНУ, ОХУ-ын сансрын агентлагууд хариуцдаг.
Эх сурвалж: ВВС