/2024.01.22/: Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Иран улсын элчин сайд Мохсен Бахтиартай уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын засгийн газар, Иран улсын засгийн газар хооронд агаарын тээврийн болон автотээврийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцлоо.
Хэлэлцээр байгуулагдсанаар:
- Монгол тээвэрчид Иран улсаар дамжин ойрхи дорнодын орнууд болох катар, кувейт, АНЭУ зэрэг улсуудруу тээвэр хийх боломж бүрдэхээс гадна Ираны Бандер Аббас боомтоор дамжин энэтхэгийн далайд гарцтай болно.
- Баруун бүсийн экспорт, импорт транзит ачаа барааг шууд тээвэрлэж транзит тээврийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ
- Монгол хонины мах экспортолж, Иран Улсаас төрөл бүрийн жимс, ногоо, барилгын материал болон хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хурдан шуурхай импортлох боломжтой болно.
Ингэснээр хоёр улс аль аль нь экспортоо нэмэгдүүлж, манай хоёр улсын иргэд, аж ахуйн нэгжүүд харилцан зорчих, худалдаа бизнес эрхлэх, цаашлаад хоёр улсын эдийн засгийн харилцаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой юм.
Эх сурвалж: ЗТХЯ