СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар салхи 18-20 м/с хүрч ширүүснэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар салхи 18-20 м/с хүрч ширүүснэ

/2024.01.12/: Өнөөдөр Баян-Өлгий, Ховд аймгийн нутаг, Увс аймгийн өмнөд, Завхан, Говь-Алтай аймгийн баруун хэсгээр салхины хурд 18-20 м/с, түр зуур 24 м/с-ийг давж ширүүснэ.

13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.‼️

Колумбад болзооны программ ашигласан АНУ-ын 8 жуулчин амиа алджээ
Колумбад болзооны программ ашигласан АНУ-ын 8 жуулчин амиа алджээ
 
Вьетнамын Далайн Их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна
Вьетнамын Далайн Их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.