/2024.01.12/: Хоёр сарын дотор найман америк жуулчин сэжигтэй тохиолдлоор нас барсны дараа Колумб руу аялж буй АНУ-ын иргэдийг тус улсад болзооны програм ашиглахгүй байхыг анхааруулжээ.
Богота дахь АНУ-ын ЭСЯ-ны мэдээлснээр зарим хохирогч эдгээр программаар дамжуулан хүмүүстэй уулзсаны дараа хар тамхинд хэрэглэж, дээрэмдүүлсэн байна.
АНУ-ын аялал жуулчлал эрчимтэй хөгжсөн Меделлин, Картахена, Богота зэрэг хотуудад энэ хэрэг ихэвчлэн гаржээ.
Тус улсад 2023 оны сүүлийн гурван сард гадаадын жуулчдыг дээрэмдсэн гэмт хэргийн тоо 200 хувиар, амиа алдсан жуулчдын тоо 29 хувиар өссөн бөгөөд үүний дотор 11 дүгээр сарын 1-ээс 12 дугаар сарын 31-ний хооронд нас барсан 8 америк хүн байгаа аж.
Эдгээр хохирогчдын нэг нь Америкийн инээдмийн жүжигчин, идэвхтэн, Миннесота мужид амьдардаг 50 настай Ази-Америк Тоу Гер Сионг байв.
Тэрээр арваннэгдүгээр сарын сүүлчээр Колумбид амарч байгаад нэгэн эмэгтэйтэй цахимаар танилцаж, болзоонд явж байгаад түүнийг хулгайлагдаж амиа алдсан байна.
Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын тоо дээрх баримтаас ч илүү байж магадгүй аж.
Учир нь хохирогчид ийм байдлаар халдлагад өртсөн тухайгаа аль болох нуухыг хичээдэг юм.
Эх сурвалж: ВВС