С.Амарсайхан: Малчдаас мал, мах худалдан авах ажиллагааг эрчимжүүлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Малчдаас мал, мах худалдан авах ажиллагааг эрчимжүүлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна

/2023.12.20/: Засгийн газрын өнөөдрийн хуралдаан болж өнгөрлөө.

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар МУ-ын Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр

"Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор 100 тэрбум төгрөгийг орон нутагт бэлтгэгдсэн махыг худалдаж авч зах зээлд нийлүүлэх тал дээр мах боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр шийдвэрлэлээ.

Энэ ажлыг цааш нь орон нутгийн хэмжээнд явуулын маягаар ХХААХҮЯ-ны шугамаар зохион байгуулах, шаардлагатай туслалцааг холбогдох байгууллага ААН-үүдэд үзүүлэх замаар малчдын гар дээр байгаа мал, мах худалдан авах ажиллагааг эрчимжүүлнэ.

Тэжээл, өвсний хомсдол бий болж байна. Яагаад гэвэл цаг агаарын байдлаас шалтгаалан нөхцөл байдал хүндэрч малчид төв орон нутаг руу орох боломж хумигдаж байгаа тул өвс, тэжээлийг ямар нэгэн үнийн нэмэгдэгдэлгүйгээр олгох ажил явагдаж байна.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.