/2023.12.20/: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Өнөөдөр
- “Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношилгооны явц,
- “Томуу, томуу төст өвчний тархалтыг бууруулах, хүндрэлээс сэргийлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- Хөдөлгөөнт холбооны дараа үеийн 5G технологийг нэвтрүүлэх бодлогын хэрэгжилт,
- Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан УОК-ын ажлын хэсэг Архангай, Завхан аймагт ажилласан тухай,
- Монгол Улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын талаар зэрэг 30 асуудлыг хэлэлцэх болон танилцахаар төлөвлөсөн юм.