/2023.12.19/. Үдээс хойшхи сонсголын гэрчүүдийн ирц буурч нэг гэрчтэйгээр үргэлжилж байна. Холбогдох нийт 7 гэрчийг дуудаад байсан юм.
Уулын ажил буюу хөрс хуулалтын ажлын төлбөрийг нүүрсээр бартерлах маягаар хийж ирсэн байна. Компани тус бүр харилцан адилгүй хөнгөлөлт үзүүлсэн байна. Шинжээчийн зүгээс алдагдлыг 76 сая ам доллар гэж үзсэнээ танилцууллаа. Энэ асуудлаар дуудсан гэрчүүдээс нэг л хүн ирсэн нь Гэрээ эрхзүйн газрын дарга н.Цолмон байна.
Харин “ЭТТ” ХК дээр үнийн хөнгөлөлтийг ямар компанид хэдэн хувиар тогтоож байгаа нь тодорхойгүй. Маркетинг борлуулалтын мэргэжилтэн н.Серикжан гарын үсэг зурсан байгаа боловч тэрээр сонсголын үеэр энэ асуудлаар мэдэхгүй гэх хариултыг өгсөөр байв.
Их хэмжээний үнийн хөнгөлөлт үзүүлж байсан гэрээнүүдийг зогсоосон гэж одоогийн компанийн холбогдох албаныхан тайлбарлалаа.