“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн ажлын гүйцэтгэл 59 хувьтай байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн ажлын гүйцэтгэл 59 хувьтай байна

/2023.11.20/: ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн тэргүүтэй компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах салбарт ажиллаж, уурхайн үйл ажиллагаа болон компанийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн явцтай газар дээр нь танилцлаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн ажлын гүйцэтгэл 59%, Загийн усны хоолойн төсөл 93,8%, Нүүрс ачилт, логистикийн терминалын төсөл 84%, хуурай аргаар баяжуулах үйлдвэр 93,8% -ийн гүйцэтгэлтэй байна.

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, төсөл хөтөлбөрүүд болон төлөвлөсөн ажлуудаа график хуваарийн дагуу тасалдуулахгүй гүйцэтгэж, осол,эндэгдэлгүй ажиллахыг захилаа. Мөн уурхайчдын нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуулж, ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлэв.

Эх сурвалж: ЭТТ

Хөвсгөл аймгийг эко аялал жуулчлалын жишиг аймаг болгоно
Хөвсгөл аймгийг эко аялал жуулчлалын жишиг аймаг болгоно
 
ШИЙДВЭР: Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
ШИЙДВЭР: Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.