Хөвсгөл аймгийг эко аялал жуулчлалын жишиг аймаг болгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл аймгийг эко аялал жуулчлалын жишиг аймаг болгоно

/2023.11.20/: Монгол Улсын Засгийн газраас Хөвсгөл аймаг, Хөвсгөл нуур орчмын бүсийг "Эко аялал жуулчлалын бүс" болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, Хөвсгөл аймгийн БОАЖГ, Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаа, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаа, Эко клубийн сурагчид, Хөвсгөл аймагт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, нутгийн иргэд хамтран #KhuvsgulForAll аяныг эхлүүлж, аялал жуулчлалын асуудлаар тулгамдаж буй асуудал, шинэ санал, санаачилгаа нэгтгэн, НЭГ БОДЛОГО, НЭГ ТӨЛӨВЛӨЛТ дор хамтран ажиллахаар боллоо.

АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ, НЭГДСЭН ОЙЛГОЛТОД ХҮРЭВ

  • Аялал жуулчлалыг стандартын дагуу хөгжүүлэх, орон нутгийн иргэдийг чадавхжуулах, орлогыг нэмэгдүүлэх, нутгийн иргэн, аж ахуйн нэгжүүдэд байгаль хамгааллын үүрэг хариуцлагыг сайжруулах;
  • Хөрөнгө оруулагч татах, нутгийн иргэн бүр тодорхой хэмжээнд аялал жуулчлалын салбараас орлого олдог байх, нутгийн брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэх, тогооч, хөтөч, менежер, үйлчлэгч, жолооч, зөөгч зэрэг мэргэшсэн боловсон хүчин бэлдэх;
  • Хариуцлагатай, чанартай аялал жуулчлалын шинэ стандартыг тогтоох, үүнд аялал жуулчлалын баазууд боловсон ариун цэврийн өрөө, шүршүүртэй байх;
  • Хөвсгөл нуурын байгалийн сүр жавхлан, биологийн олон янз байдал, экосистемийг хамгаалах, онгон дагшин байдлыг үнэлэх, хадгалах шаардлагатай ба жуулчдын хөлд талхлагдахаас хамгаалах, тусгай хамгаалалтын хураамжийн төлбөрийг уг асуудалд зарцуулдаг системийг бий болгох асуудалд санал нэгдэв.
Өнөөдөр үүлшинэ, цас орохгүй
Өнөөдөр үүлшинэ, цас орохгүй
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.