Рияд Аль-Малики: Газын зурваст байгаа 2,3 сая палестин цаг бүрт үхэлтэй нүүр тулж байна. Тэднийг авраач
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Рияд Аль-Малики: Газын зурваст байгаа 2,3 сая палестин цаг бүрт үхэлтэй нүүр тулж байна. Тэднийг авраач

Cabinet mulls expanded Gaza op as IDF toll reaches 32; FAA extends ban on  Israel flights - The Times of Israel

/2023.10.31/: Палестины Гадаад хэргийн сайд Рияд Аль-Малики өчигдөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн өмнө үг хэлэхдээ Израилийн хуурай замын ажиллагааны үеэр Газын зурвас дахь Палестинчуудын бодит байдлын талаар ярьлаа.

Палестины Гадаад хэргийн сайд Рияд Аль-Малики “Газын зурваст байгаа 2,3 сая палестин цаг бүрт үхэлтэй нүүр тулж байна. Тэднийг авраач. Тэднийг хүн гэж хараач. Та зөвхөн нэг талыг хараад Палестинчуудад тохиолдож буй уй гашууг үл тоомсорлож болохгүй" гэв.

Гадаад хэргийн сайд хэлэхдээ, "Газын иргэдийн дийлэнх нь одоо орон гэргүй болж дүрвэсэн байна. Айлаас айл руу, эмнэлгээс сүм рүү, лалын сүмээс UNRWA (Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлаг) сургууль руу шилжиж байна. Тэд машиндаа, гудамжинд унтаж, хаа ч явсан амь үрэгдсээр байна” гээд Палестинчуудын хувьд Газад аюулгүй газар үлдээгүй гэв

Аль-Малики Хүүхдийг ивээх сангаас иш татан хэлэхдээ, ердөө гуравхан долоо хоногийн дотор мөргөлдөөний улмаас 3500 палестин хүүхэд амь үрэгдсэн нь 2019 оноос хойш дэлхий даяар мөргөлдөөний бүсэд амь үрэгдсэн хүүхдийн жилийн тооноос давсан байна гэв.

Тэрээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн идэвхгүй байдлыг шүүмжилж, "Та бүгдийг хийх хүртэл дахиад хэдэн өдөр хүлээх вэ?" гээд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргээ биелүүлэхийг зөвлөлд уриалав.

Гадаад хэргийн сайд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Ерөнхий Ассамблейн үлгэр жишээг дагаж, хүмүүнлэгийн эвлэрлийн гэрээг нэн даруй байгуулахыг хүслээ. Бүс нутгийн болон олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлж буй цус урсгасан дайныг зогсоохын тулд Аюулгүйн зөвлөл үүрэг хариуцлагаа биелүүлэх ёстой гэв.

Өнгөрсөн баасан гарагт дэлхийн 120 улс орны дийлэнх нь Газын зурваст “хүмүүнлэгийн эвлэрлийг тогтоохыг” уриалсан НҮБ-ын тогтоолыг дэмжсэн байна. АНУ Израилын талд орж энэхүү санаачилгыг эрс шүүмжилж, эсэргүүцсэн 14 орны нэг байв.

Эх сурвалж: ВВС

Мөнгөн усны сөрөг нөлөөг бууруулах “planetGOLD Монгол“ төсөл 2019 оноос хэрэгжиж байна
Мөнгөн усны сөрөг нөлөөг бууруулах “planetGOLD Монгол“ төсөл 2019 оноос хэрэгжиж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.