/2023.10.23/: Цагдаагийн байгууллагад 2023 оны аравдугаар сарын 20-ны өдрийн үүрээр Өмнөговь аймгийн Ханбогд сум, Цагаан хад суурьшлын бүсэд “Бохирын цооногт хоёр хүн унасан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ..
Дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгахад 33-51 насны хоёр эмэгтэй “Э” гэх компанийн бохирын худагт унаж, харамсалтайгаар амь насаа алдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.