Ачааны автомашины араас автомашинтайгаа мөргөж 2 хүн амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ачааны автомашины араас автомашинтайгаа мөргөж 2 хүн амиа алджээ

/2023.10.23/: Сэлэнгэ аймаг, Баянгол сумын “Шарынгол сум руу салдаг уулзвар” гэдэг газар ачааны автомашины хойд талаас суудлын автомашин мөргөж, суудлын автомашины эд, ангид хоёр хүн хавчуулагдсан тухай дуудлаг урьд шөнийн 22:50 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 13 км замыг туулан очиход, Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Истима” загварын суудлын автомашин, “Хонда голд” загварын ачааны автомашины хойд талаас мөргөсөн ноцтой зам тээврийн осол гарсан байж.

Ослын улмаас суудлын автомашины жолооч Д 22 настай эрэгтэй, зорчигч 50 настай, эмэгтэй Л нар автомашины бүхээг дотроо хавчуулагдан нас барсан байсныг 3 минут ажиллан цогцсыг гаргаж Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Сайншандаас алга болсон 16 настай охин олджээ
Сайншандаас алга болсон 16 настай охин олджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.