Сайншандаас алга болсон 16 настай охин олджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сайншандаас алга болсон 16 настай охин олджээ

/2023.10.23/: Цагдаагийн байгууллагад Дорноговь аймгийн Сайншанд сумаас 16 настай, эмэгтэй, "У" нь 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 15:00 цагийн үед сураггүй алга болсон тухай дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас шаардлагатай нэгж, алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж Дорноговь, Говьсүмбэр, Улаанбаатар хот зэрэг газарт эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан.

Эрэн хайх ажиллагааны үр дүнд дээрх хүүхдийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 2023 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 22:50 цагийн үед олж тогтоосон ба охин эсэн мэнд, хэвийн, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

ИЙМД ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ ТА БҮХЭНД ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

  1. Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, хэрэгцээ, шаардлага, зан байдлыг зөв үнэлж, илэн далангүй сайтар ярилцаж, ойлголцож байх, өдөрт 15 хүртэл минутыг хүүхдэдээ гаргаад ярилцдаг, хүүхдээ сонсдог болох.
  2. Хүүхдээ бие даасан, өөртөө итгэлтэй хүн болгож хүмүүжүүлэхэд анхаарах. Таны хүүхэд дуулгавартай, бусдын өмнөөс “Үгүй” гэж хэлж чаддаггүй, бусдыг аялдан дагадаг байвал уруу таталт, ятгалгад амархан орох эрсдэлийг бий болгоно.
  3. Эцэг, эхчүүд маань өөрсдөдөө анхаарч, гэр бүлийн орчинд тайван, дулаан, элгэмсэг орчныг бүрдүүлэхэд анхаарах. Гэр бүлийн тогтсон уламжлалтай болох нь хүүхэд нийгмийн орчинд эрсдэлт нөхцөлийг эергээр даван туулах суурь болдог.
  4. Зөв, бодит мэдээллийг хамтдаа хайж, энэ талаар ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх. Хэрвээ ярихгүй бол мэдэхгүй биш хэрвээ та ярилцахгүй бол танил нөхөд, цахим орчин тайлбарлаж өгнө гэдгийг санах.
  5. Шаардлагатай тохиолдолд ичиж сандралгүй мэргэжлийн байгууллагад хандаж сурах зэрэг хүүхэд хамгааллын байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг амьдралдаа хэвшил болгохыг зөвлөж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Газын зурвас: Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн тойм
Газын зурвас: Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн тойм
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.