Найзынхаа картнаас мөнгө авсан үйлдлийг шүүхээс хулгайд тооцжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Найзынхаа картнаас мөнгө авсан үйлдлийг шүүхээс хулгайд тооцжээ

/2023.09.26/: Прокуророос яллагдагч М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 464.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч М нь хамт ажилладаг найзынхаа гэрээс нь гар утасны кейсний хавтсанд байсан банкны виза картыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бэлэн мөнгөний автомат машинд уншуулан 464.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Эрүүгийн хуульд бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар өөрт нь мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 300 мянган төгрөгөөс дээш хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан.

Шүүхээс шүүгдэгч М-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: ШҮҮХ

Д.Мөнх-Эрдэнийн гэргий хүүхдүүдтэйгээ хамт өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ
Д.Мөнх-Эрдэнийн гэргий хүүхдүүдтэйгээ хамт өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.