/2023.09.25/: Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд есдүгээр сарын 09-ний өдөр малчин Т нь адуундаа явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон байна.
Түүний унаж явсан морь нь есдүгээр сарын 12-ны өдөр гэрээс нь 2 км-т Ховд голын эргээс олдсон тул ар гэрийнхэн нь түүнийг усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг тэр өдрөө Онцгой байдлын газарт өгчээ.
Дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг мөн өдрөөс есдүгээр сарын 20-ны өдрийг дуустал нийт 9 хоног зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй зогсоосон бөгөөд ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэх тухай хүсэлтийг есдүгээр сарын 21-ний өдөр хүлээн дахин өгсөн байна.
Хүсэлтийн дагуу Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид есдүгээр сарын 24-ний өдрийн 08:00 цагаас Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат малчин Т 47 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 15:05 цагт гэрээс нь баруун урд зүгт 4 км зайтай “Арал толгой” гэдэг газар, “Ховд” голын эргээс 20 метр зайтай 7 метрийн гүнээс цогцсыг олж аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ