Флоридад 4 метр матар хүн барьжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Флоридад 4 метр матар хүн барьжээ

Alligator

/2023.09.25/: Флорида мужид 4 метр урт матрын амнаас эмэгтэй хүний биеийн хэсэг ил гарсан байсан тул тухайн матрыг цагдаа нар хөнөөсөн байна.

Нэгэн гэрч орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрээр матарыг Ларгогийн сувагт эмэгтэйн биеийн доод хэсгийг амандаа зуусан байхыг харсан гэжээ.

Пинеллас дүүргийн Шерифийн алба уг амьтныг устгасан гэж мэдэгдэж, 41 настай Сабрина Пекхамын шарилыг усан дотроос олсныг баталжээ.

Мөрдөн байцаалтын явцад эмэгтэйн үхлийн шалтгаан тогтоогдоно гэв.

Баасан гарагт орон нутгийн цагаар 13:50 цагт голд цогцос байна гэсэн мэдээлэл ирсний дараа төлөөлөгчдийг дуудсан гэж цагдаа нар мэдэгдэв.

Хатагтай Пекхэмийг нас барах үедээ ой модны ойролцоох орон гэргүйчүүдийн хуаранд амьдарч байсан гэж түүний гэр бүлийнхэн хэлсэн бөгөөд талийгчид зориулж хандив цуглуулах хуудас нээжээ.

The waterway in Largo where the alligator was captured

Эх сурвалж: ВВС

Гудамжинд таталт өгөн хэвтэж байсан иргэний амь насыг аварчээ
Гудамжинд таталт өгөн хэвтэж байсан иргэний амь насыг аварчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.