Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэлд 18.294 хүүхэд хамрагдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэлд 18.294 хүүхэд хамрагдлаа

/2023.09.22/: Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны хүсэлт хүлээн авах үйл ажиллагааг 2023 оны есдүгээр сарын 11-нээс 20-ны хооронд e-mongolia.mn болон elselt.esis.edu.mn системээр зохион байгууллаа.

Энэ хугацаанд нийт 12257 хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүсэлтийг цахимаар ирүүлсэн байна.

Үүнээс 4023 хүсэлт нь түр оршин суух хаягаар цэцэрлэгт хамрагдах хүсэлт байна. Цахимаар ирүүлсэн хүсэлтээс гадна

  • 24 цагийн цэцэрлэгт хамрагдах – 69,
  • Байгууллагын дэргэдэг цэцэрлэгт хамрагдах – 133,
  • Тусгай цэцэрлэг – 39,
  • Халамжийн төвийн хүүхэд – 2,
  • Багш, ажилтны хүүхэд – 49,
  • Өргөдөл, хүсэлт – 6037 зэрэг нийт 6329 хүүхдийг элсүүлэх хүсэлт уламжлалт хэлбэрээр иржээ.

Ингээд нийт 18.294 хүсэлтийг хүлээн авсан.

Үүнээс

  • Гадаад явах сонголт хийсэн – 3
  • Гэрээр суралцах сонголт хийсэн – 25
  • Бусад асуудалтай 65
  • Цахим болон уламжлалт байдлаар давхар бүртгэл хийгдсэн
  • Нэг хүүхэд олон удаа хүсэлт илгээсэн зэрэг давхардлыг шалгаж хасав.

Нийт хүсэлтийг “Нийслэлийн цэцэрлэгийн элсэлт бүртгэлийг зохион байгуулах түр журам”-ыг баримтлан шийдвэрлэснийг мэдээллийн санд байршууллаа.

Эх сурвалж: БШУЯ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлогын судалгааг гаргажээ
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлогын судалгааг гаргажээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.