Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлогын судалгааг гаргажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлогын судалгааг гаргажээ

/2023.09.22/: Улаанбаатар хотын агаарын бохирдол нь дулааны цахилгаан станц, автомашин, гэр хороолол болон бусад эх үүсвэрээс үүдэлтэй байгаа бөгөөд тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхэрлэг хий, азотын давхар исэл зэрэг бохирдуулагчид байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын Судалгааны хүрээлэнгээс Улаанбаатар хотын хамгийн агаарын бохирдолтой хэсгийг Баянхошуу, 7 буудал, Баянбүрд орчим гэж тооцоолсон. Судалгаанаас үзвэл дотоод орчны бохирдол гадаад орчны бохирдлоос шууд хамааралтай байдаг.

Хотын хамгийн агаарын бохирдолтой хэсэгт ерөнхий боловсролын 75 сургууль, 52 цэцэрлэг, 14 эмнэлэг байна. Эдгээр сургууль, цэцэрлэг, эмнэлэгт нэн тэргүүнд арга хэмжээ авах шаардлагатай тул Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-аас 64 сургууль, 107 цэцэрлэгт цонхны шүүлтүүрийг суурилуулаад байна.

Дотоод орчны бохирдлыг бууруулахын тулд давхар хаалгыг байршуулснаар гадаад орчны бохирдлоос хоёр дахин илүү хамгаалж байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Иймд нийт аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ, иргэдэд давхар хаалга байршуулахыг зөвлөж байна.

МУИС-ийн Хүрээлэн буй орчны лабораторийн судалгаанаас үзэхэд өдрийн 14:00-16:00 цаг хүртэл агаарын төлөв байдал цэвэр ангилалд байдаг ба тухайн цагт өрөө тасалгааны цонхыг нээж агаар сэлгэх, гадаа гарахад хамгийн тохиромжтой юм.

Улаанбаатар хотод байгаа автомашинуудын 74.2 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Автомашин 0-5 км/цаг хурдтай явахад түүнээс ялгарах хорт бодисын хэмжээ энгийн үеэс 2-3 дахин их байдаг байна.

Иймд автомашинаас ялгарч буй бодисын хэмжээ байнга өсөх хандлагатай байгаа тул түгжрэлийг бууруулах арга хэмжээ авах шаардлагатай. Мөн авто замаас үүдэлтэй дуу чимээний бохирдол их байна.

Авто замын хажуугийн явган замын орчин нөхцөлөөс хамааран агаарын бохирдолд өртөх шинж нь ялгаатай байна. Тухайлбал,

  • Авто замтай шууд залгаа, задгай - явган зам авто замаас 4 метрийн зайтай үед бохирдлын хэмжээ хүлцэх хэмжээнд байна.
  • Авто замтай шууд залгаа, хаалт ханатай - явган хүний зам авто зам болон хана хоёрын дунд бол хүлцэх хэмжээнээс 3 дахин их байна.
  • Зүлэг, буттай эсвэл 60 см өндөр, задгайявган зам авто замаас 2.5 метрийн зайтай үед бохирдлын хэмжээ хүлцэх хэмжээнд байна.

Иймд нийгмийн эрүүл мэндийг хамгаалах болон орчны тохижилт, эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд явган замын хашаа, хайс, хашлагыг буулгаж байна.

Тоосонцрын бохирдол бүхий хэсгийн 150-аас доош метрт буй иргэд бүх төрлийн тоосонцорын бохирдолд өртөж байдаг бөгөөд энэ нь нөхөн үржихүйн тогтолцоо, амьсгалын тогтолцоо, мэдрэлийн тогтолцоо, зүрх судасны тогтолцоо зэрэгт сөргөөр нөлөөлж байдаг. Иймд авто замын ойролцоо хэсгээр бага насны хүүхдээ тэвэрч, 150 метрээс дээш өргөж явах нь зүйтэй.

Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар олон төвт хотын тогтолцоог хөгжүүлж, 36 мянган айлыг орон сууцжуулснаар агаарын бохирдол 21 хувиар буурна.

Эх сурвалж: НЗДТГ

Өдөр өнжүүлэх төвд нуусан хар тамхинд хордсон гурван хүүхдийн, нэг нь амиа алджээ
Өдөр өнжүүлэх төвд нуусан хар тамхинд хордсон гурван хүүхдийн, нэг нь амиа алджээ
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.