/2023.09.15/: Буйр нуурын эргэнд тойронд сүүлийн жилүүдэд тулгамдаад байгаа томоохон асуудал бол цөлжих үйл явц болон элсний нүүдэл юм.
Тэгвэл Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргаанаас ажлын хэсэг байгуулагдаж 2023 оны есдүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Буйр нуурт ажиллаж Буйр нуурын элсний нүүдлийн мониторинг судалгааны ажлыг хийж гүйцэтгэжээ.
Энэхүү судалгааны ажлыг жил бүр тогтмол нэг цэгт хийж харьцуулалт, тандалт хийх аж.
Мөн Сав газарт хамаарах сумдад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын ус ашиглалт, тоолуур суурилуулалтын ажилд хяналт тавьж мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Эх сурвалж: БОАЖЯ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.