Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 3491 иргэн бүртгүүлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 3491 иргэн бүртгүүлжээ

/2023.08.31/: Төрийн албаны ерөнхий шалгалтын 3 дугаар улирлын цахим бүртгэл 2023 оны наймдугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагаас наймдугаар сарын 31-ний өдрийн 09:00 хүртэл хугацаанд явагдаж дууслаа.

Энэ удаагийн бүртгэлд 3491 иргэн бүртгүүлсэн байна. Төрийн албаны тухай хуулиар төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг улирал бүр зохион байгуулж, нөөц харьяалалгүй болсноор, шалгалтад оролцогчдоос ирдэг асуулт, тэдний оролцоо, хандлага, соёл өөрчлөгдөж, тэнцэлтийн хувь өссөн, өргөдөл, гомдолгүй болсон зэрэг эерэг үр дүнгүүд бий болсоор байна.

Шалгалт өгөх хуваарийг 2023 оны есдүгээр сарын 18-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулна.

Бүртгэлд хамрагдсан иргэд өөрийн нэрийг ЭНД дарж шалгах боломжтой.

Эх сурвалж: ТАЗ

ХУД-ийн III хороонд байрлах Шунхлай ШТС-ыг албадан буулгах захирамжийг гардууллаа
ХУД-ийн III хороонд байрлах Шунхлай ШТС-ыг албадан буулгах захирамжийг гардууллаа
 
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.