Зам тээврийн осол болж, 2 хүн амиа алдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зам тээврийн осол болж, 2 хүн амиа алдлаа

/2023.08.30/: Дундговь аймгийн Хулд сумын “Өнч” гэдэг газарт 2 суудлын автомашин мөргөлдөж автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр өдрийн 04:10 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Тоёота-Эстима” загварын автомашин болон “Х-Трейл” загварын суудлын автомашин хоорондоо мөргөлдсөн байж.

Ослын улмаас “Тоёота-Эстима” загварын автомашины жолооч Г 46 настай, эрэгтэй автомашины эд ангид хавчуулагдсан байсныг 20 минут ажиллан эсэн мэнд гарган сумын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн байна.

Эзэмшигч нь тодорхойгүй “Х-Трейл” загварын суудлын автомашин дотор нэр, нас тодорхойгүй 2 эрэгтэй хүн автомашины эд ангид хавцуулагдаж нас барсан байсныг 20 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Цээл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор 1 иргэн нас баржээ
Цээл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор 1 иргэн нас баржээ
 
Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүнг танилцууллаа
Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүнг танилцууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.