Цээл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор 1 иргэн нас баржээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цээл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор 1 иргэн нас баржээ

/2023.08.30/: Говь-Алтай аймгийн Цээл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор иргэн нас барсан хэрэг гарлаа.

Тодруулбал, өнөөдөр өглөө 10-11 цагийн хооронд Цээл сумаас 50 км зайд Дэрстэй багийн нутаг Хүн толгойтын эхэнд тарваган тахлын сэжигтэй 1 иргэн нас барсан ба ойрын хавьтагч олонтой байх магадлалтай талаарх эхний мэдээлэл ирж байна.

Сумын онцгой комисс өнөөдөр шуурхай хуралдаж хөл хорио тогтоосон ба аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, ЗӨСҮТ-ийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллахаар тус багийн газар луу хөдөлсөн ба яг одоогийн байдлаар ажлын хэсэг замдаа явж байгаа тул мэдээлэл байхгүй байна.

Эх сурвалж: Сумын Онцгой Комисс

Маргаашнаас УЛААНБААТАР-ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН чиглэлд зорчигчийн галт тэрэг явна
Маргаашнаас УЛААНБААТАР-ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН чиглэлд зорчигчийн галт тэрэг явна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.